АНУ-ын мужийн захирагчдын холбоо Ерөнхийлөгч Дональд Трампад нэг их наяд доллар зарцуулагдах дэд бүтцийн төслүүдийг өргөн барьсан байна. Мужийн захирагчид заавал хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа нийт 428 төсөл үүнд багтсан байгаа бөгөөд холбооныхон зөвхөн төслийн нэрийг л Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа юм байна.
Жагсаалтад Америкийн 49 муж, холбооны нэг тойрогт хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл багтсан юм байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн адилаар дэд бүтцээ түүний дотор авто замууд, нисэх онгоцны буудлууд, гүүрүүдээ сэргээхээ амласан. Трамп Ерөнхийлөгч энэ хөтөлбөрт нэг их наяд доллар зарцуулахыг хүсч байгаагаа ч илэрхийлсэн. Харин Америкийн инженерүүдийн нийгэмлэгийнхэн 2020 он хүртэл тус улсын дэд бүтцийн төслүүдэд нийтдээ 3.6 их наяд доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байна.
Америкт сүүлийн үед төмөр зам болон авто зам барих томоохон төслүүд санхүүгийн асуудлаас болж багагүй хүндрэлтэй тулгарах болжээ. Тиймээс мужийн захирагчид Ерөнхийлөгчид хандаж амласан их наяд долларт нь багтааж хийж болох дэд бүтцийн төслүүдийг санал болгож байгаа нь энэ юм байна. Дашрамд дурдахад, Америкийн 2017 оны төсөв 3.65 их наяд доллар бол дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь хэмжээ 17 их наяд доллар юм байна.
| АНУ-ын мужийн захирагчдын холбоо Ерөнхийлөгч Дональд Трампад дэд бүтцийн төслүүдийг өргөн барилаа | ||
| Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.