Шууд Chart

Хөшөөнөөс үүдсэн Япон, БНСУ-ын хоорондох хурцадмал байдал ойрын хугацаанд намжихааргүй байна

2017-02-09 18:00:00

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг  Пусан хотод  байрлуулснаас  бол  тус хоёр орны  харилцаанд хурцадмал байдал үүсээд  байгаа  билээ. Гэвч  ойрын хугацаанд энэ хурцадмал байдал намжихааргүй  байна. 

Хөшөөг Пусан дахь  Японы  Ерөнхий консулын газрын өмнөх талбайд  байрлуулсан юм. Үүнээс болж Японы Засгийн газар  Өмнөд Солонгос дахь Элчин сайд,  Ерөнхий консулуудаа эргүүлэн  татсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд  байна.  Японы эрх баригчид  Өмнөд Солонгосчууд хөшөөг зайлуулах арга хэмжээ авсан цагт дипломатчдаа буцаахаа мэдэгдэж байгаа юм. 

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга 2015 онд хоёр талын гарын үсэг зурсан гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлэхийг Өмнөд Солонгост хандаж уриалах  боломж гарвал ашиглахад  бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  Харин  Өмнөд  Солонгосын Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Ан хоёр талын харилцааг хөгжүүлэхийн тулд тус улсын Засгийн газар энэ асуудлыг шийдэхэд  бэлэн байгаагаа илэрхийлсэн ч одоогоор бодитой  алхам хийгээгүй  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөшөөнөөс үүдсэн Япон, БНСУ-ын хоорондох хурцадмал байдал ойрын хугацаанд намжихааргүй байна   
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй