Шууд Chart

БНХАУ-ын химийн үйлдвэрт гал гарсан бичлэг цахим ертөнцөөр ихээхэн тархаж байна

2017-02-09 18:10:00

БНХАУ-ын Аньхой мужийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн уршгаар хоёр хүн гэмтэж, түлэгдсэн  байна. Тус үйлдвэрт дэлбэрэлт болж, улмаар  шатаж байгааг харуулсан бичлэгүүд интернэтийн сүлжээгээр тархаад байна.

Орон нутгийн эрх баригчид будаг шингэлэгчтэй  том сав дэлбэрсэн,  гарсан  галыг  цагийн дотор унтрааж  чадсаныг мэдээлж  байна.  Хятадын  иргэд   үйлдвэрт болсон  энэ дэлбэрэлтээс болж химийн хорт бодис агаар мандал, хөрс, усаар тархсан байх магадлалтай гэж болгоомжилж байна. Мөн үүнийг  нягтлан шалгаж, шинжилгээ хийхийг шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын химийн үйлдвэрт гал гарсан бичлэг цахим ертөнцөөр ихээхэн тархаж байна   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй