Иран улс нийслэл Тегеран хотоос хойд зүгт орших талбайгаасаа баллистик пуужин хөөргөж туршсан байна. Энэ тухай Пентагоны эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн "Фокс ньюс" дамжуулсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Иран улс дунд тусгалын пуужинг туршиж байсан.
Тэрхүү пуужин нь 600 км нисээд унасныг хэвлэлүүд дамжуулж байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2015 оны долоодугаар сарын 20-ны 2231-р тогтоолд Иранд хандаж ийм туршилт хийхгүй байх уриалга багтсан байдаг юм.
Гэвч Ираний эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгийн энэ уриалгыг үл тоомсорлож байгааг дээрх туршилтууд баталж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна.
| Иран улс баллистик пуужингийн туршилт хийжээ | ||
| Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.