Шууд Chart

БНХАУ-ын гэр бүлийн 500 гишүүн нэг дор цуглаж, гэр бүлийн зураг авхуулжээ

2017-02-10 08:42:40

БНХАУ-ын ард иргэд өнгөрөгч сард хаврын баяр буюу билгийн тооллоороо шинэ оноо угтан авсан. Энэхүү баяр нь тухайн үндэстний хувьд хамгийн том баяр нь учраас улс даяар 7 хоног амарч, энэхүү тэмдэглэлт баяраа гэр бүл, хамаатан садныхаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл яг энэ хаврын баярын үеэр, нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь БНХАУ-ын нэгэн гэр бүлийн 500 гишүүн нэг дор цуглаж, гэр бүлийн зураг авхуулсан явдал байлаа.

Хятадын зүүн хэсэг байрлах Жэзиан мужийн Шише тосгоны Рен хэмээх овогтын гэр бүл нийт 500 гишүүдийнхээ хамтаар хаврын баяраа тэмдэглэж, шинэ оноо угтан авчээ. Харин энэ үеэрээ тус овогтынхон Шише тосгоны ойролцоох галт уулын чулуулаг үүссэн, байгалийн үзэсгэлэнт газарт нисдэг дрон ашиглан гэр бүлийн зургаа авхуулжээ.

Рен овогтын гарал угсаа нь 850-аад жилийн тэртээгээс эхлэлтэй хэмээн тус овгийн хөгшчүүл хэлдэг боловч сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд ургийн бичгээ огт шинэчлээгүй байна. Тиймээс тус овгийнхон ургийн бичгээ шинэчлэснийг тохиолдуулж, ийнхүү гэрэл зургаа авхуулсан нь олон нийтийн анхааралд өртөж, энэ талаар олон улсын хэвлэлүүд ч мэдээлж байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын гэр бүлийн 500 гишүүн нэг дор цуглаж, гэр бүлийн зураг авхуулжээ  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй