Шууд Chart

Тесла моторс “Модел-3” загвараа 7 дугаар сард худалдаанд гаргана

2017-02-10 10:38:52

Автомашины салбарт хувьсал хийж буй Тесла компани өнгөрөгч 2016 онд олон нийтэд зориулсан боломжийн үнэтэй "Модел-3" загварын цахилгаан машинаа танилцуулсан. Урьд нь өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн загваруудыг борлуулж байсан тус компани ийнхүү олон нийтэд зориулсан анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа нь энэ юм.

Харин өнгөрөгч Лхагва гарагт тус компанийн зүгээс "Модель-3" загварын үйлдвэрлэлийг 7 дугаар сар хүртэл түр зогсоож байгаагаа мэдэгдлээ. Учир нь тус компани машины будгийн үйлдвэрлэлийн хүчийн чадлыг нэмэгдүүлэх болон бусад засвар үйлчилгээнд бэлтгэх зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа гэдгийг тайлбарлаж байгаа. "Модель-3" загварын хувьд 35 мянган америк долларын үнэтэй. Уг автомашины үзүүлэлтээс дурдвал нэг цэнэглэлтээр 346 км замыг туулна, 100 км.цаг хурдыг 6 хүрэхгүй секундэд авна, автомат жолоодлого ба супер цэнэглэлтийн горимтой, 5 хүний суудалтай. Энэ загварын концепт загварын олон нийтэд танилцуулсан даруйд 180 мянган хэрэглэгч захиалгаа өгсөн нь тухайн компанид олон нийт хэр итгэлтэй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм.

Түүнчлэн Теслагийн ирэх 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа. Хамгийн түрүүнд АНУ-ын Невада мужид баригдаж байгаа 400 хавтгай шоо дөрвалжин талбайд баригдаж байгаа үйлдвэр ашиглалтад орвол, жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх боломжтой болно. Энэ нь одоогийн үйлдвэрлэж байгаа хэмжээнээс 10 дахин их тоо юм. Мөн 2020 онд Теслагийн цахилгаан машинууд нэг удаагийн цэнэглэлтээр ямар ч байсан 1000 гаруй км зам туулах чадвартай болох юм байна. Мөн ирэх 2-3 жилийн дотор бүрэн автомат жолоодлоготой машинаа зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тесла моторс “Модел-3” загвараа 7 дугаар сард худалдаанд гаргана  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй