Одоогоос яг жилийн өмнө Өмнөд Солонгосын талаас Умард Солонгосын эрх баригчдад цохилт өгөх зорилгоор Кэсон дахь 2 улсын хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосон. Тодруулбал, Умард Солонгос ус төрөгчийн бөмбөг туршиж, холын зайн тусгалтай пуужин харвасных нь хариуд ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн засаг захиргаа ийм шийдвэр гаргасан юм.
Энэ явдлаас хойш жилийн дараа Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл өгч, Кэсоны аж үйлдвэрийн үйл ажиллагааны зогсолт нь Умард Солонгосын экспорт, импортын ашгийг 333 сая ам.доллар буюу өмнөх жилүүдийнхээс 9 дахин багасахад хүргэсэн гэлээ. Тус цогцолборт үйл ажиллагаа явуулж байсан Өмнөд Солонгосын компаниуд Умардын ажиллах хүчинд жил бүр 100 сая долларын цалин олгодог байсан нь зогссоноор Ким Чен Ун-ы засаг захиргааг санхүүжүүлж байсан гадаад валютын гол мөнгөн урсгал саатаж, Умардын эрх баригчдад том цохилт болсон нь гарцаагүй гэж Өмнөд Солонгосын тал баталж байна.
Мөн 2 улсын хооронд зорчдог иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс 10 дахин буурчээ. Хоёр Солонгосын хоорондын энэ нөхцөл байдал болон Кэсоны цогцолборыг эргэн сэргээх асуудал ирэх 12 дугаар сард болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анхаарал татах гол сэдэв болохыг энэ үеэр ажиглагчид сануулж байна.
| БНСУ: Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор хаагдсан нь Умард Солонгост том цохилт болсон | ||
| Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.