Шууд Chart

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо

2017-02-10 13:43:22

АНУ-ын шинэ Ерөнхий прокурор Жефф Сешнс тангарагаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. Түүний тангараг өргөх ёслол Цагаан ордонд болсон  бөгөөд  Ерөнхийлөгч Дональд Трамп оролцсон байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Холбооны хууль сахиулах байгууллагууд, түүний дотор  Холбооны  мөрдөх  товчоо  бүтцэд нь багтдаг Хууль зүйн  яамыг  мөн тэргүүлдэг юм.  Жефф Сешнс  нь  сүүлийн 20 жил Алабама  мужаас  Конгрессын  дээд  танхимын  гишүүнээр  сонгогдон ажиллаж байсан юм.  

Тэрбээр  гэмт  хэргийн  гаралт  их  байгааг  бууруулах  нь хамгийн том зорилт нь байх болно гэдгийг тангараг  өргөснийхөө дараа мэдэгдсэн юм. Мөн Хууль зүйн  яамны чадамж, ажилтнуудын авьяас  чадварыг ашиглаж гэмт хэргийн  өсөлтийг бууруулж,  иргэдээ хамгаалах болно  гэдгээ  амласан юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп мөн гэмт хэрэгтэй тэмцэх гурван зарлигт гарын үсэг зурж, биелүүлэх үүргийг Ерөнхий прокурор Жефф Сешнсэд өгсөн  байна. Эхнийх нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй  тэмцэх, хоёр дахь зарлиг нь хүчирхийллийн гэмт хэргийн өсөлтийг бууруулах чиглэлээр  ажлын хэсэг байгуулах, гуравдугаарх нь хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эсрэг гарч байгаа хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх тухай зарлиг  байсан  байна.  Ерөнхий  прокурор Сешнс ажлаа авсан даруйдаа харьяа газрууд, товчооны дарга нартай уулзсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй