Шууд Chart

Израилийн Тель Авив хотод халдлага гарч, 6 хүн гэмтэж, шархаджээ

2017-02-10 14:00:08

Өчигдөр Израилийн Тель Авив хотоос 10 км-ийн зайтай орших  Петах Тиква хотын захад гарсан халдлагын уршгаар 6 хүн гэмтэж, шархадсан байна.  Энэ хэргийг Палестиний 19 настай иргэн үйлдсэн байна. Тэрбээр захын хажуугаар явж байсан хүмүүс рүү гал нээж,  улмаар хутга барин дайрсан  байна. 

Түүнийг Израилийн цагдаагийнхан баривчилж саатуулаад байна. Ер нь сүүлийн өдрүүдэд арабууд израильчуудын эсрэг халдлага дайралт үйлдэх нь ихсээд байгаа аж. Энэ нь Израилийн Кнессет буюу парламентаас Палестиний нутаг дэвсгэр дэх еврейн суурингууд барихыг зөвшөөрсөн хууль баталсантай холбоотой гэж Палестиний эрх баригчид үзэж байгаа юм. 

Шинэ хуулийн дагуу Палестиний газар нутагт еврейн суурин барихыг хуульчлан зөвшөөрч байгаа юм. Гэхдээ  газар  эзэмшигч палестинчуудад мөнгөн нөхөн төлбөр хариуд нь олгохоо баталсан. Израилийн  парламентын энэ шийдвэрийг  олон улсын  хамтын нийгэмлэгийнхэн  олон улсын эрхийг  зөрчиж байна гэж шүүмжилж байгаагийн дээр Израиль Палестиний мөргөлдөөнийг зохицуулахад саад учруулна гэж анхааруулж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилийн Тель Авив хотод халдлага гарч, 6 хүн гэмтэж, шархаджээ   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй