Грекийн өрийн хямралаас болж Олон улсын валютын сан болон Еврогийн бүсийн зээлдүүлэгчдийн хооронд санал зөрөлдөөн үүсээд байна. Олон улсын Валютын сангийнхан шинээр гаргасан тайландаа Грекийн өрийн асуудал онцгой тогтворгүй байгаа, өр төлөх хугацааг нь хойшлуулж, өөр арга хэмжээ авахгүй бол тус улс санхүүгийн зорилтууддаа хүрч чадахгүй нь гэж дүгнэжээ.
Гэвч Еврогийн бүсийн зээлдүүлэгчид тус сангийн дүн шинжилгээтэй санал нийлэхгүй байна. Тэд Грекийн хүч байгаа ололтуудыг дутуу үнэлсэн байна гэж шүүмжилж байна. Гэхдээ Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Еврогийн бүсийнхэн Грекийн өрийг тэглэхгүй. Гэхдээ Грекэд туслах хөтөлбөрт Олон улсын Валютын сангийн оролцоо чухал гэдгийг мэдэгдсэн байна.
Ирэх долоо хоногт Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нарын уулзалт болох гэж байна. Мөн олон улсын хоёр дахь дүгнэлт гарах юм. Энэ дүгнэлтээс ээлжит зээл тусламжийг тус улсад олгох эсэх нь шийдэгдэх юм. Мөн Грекэд энэ онд болох сонгуультай холбоотойгоор өр зээлийн асуудал ихээхэн хөндөгдөхөөр байна.
Сүүлийн хагас жилд харьцангуй тайван байсан энэ улсад улс төрийн халуухан маргаан өрнөхөөр байна. Түүнчлэн Еврогийн бүсээс гарах асуудал дахиад хурцаар тавигдаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Грекэд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулсан, ажилгүйдлийн түвшин өндөр байна. Эдийн засгийн хатуу бодлогын энэ үр дагавраас болж эрх баригчдыг эсэргүүцэгч Грекчүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.
| Грекийн өрийн хямралаас болж ОУВС, Еврогийн бүсийн зээлдүүлэгчдийн хооронд санал зөрөлдөөн үүсчээ | ||
| Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.