Белги улсын маркетинг болон техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Newfusion" хэмээх компани өөрийн ажилтнуудынхаа биед цахим чип суулгажээ. Энэхүү цахим чип нь харандааны үзүүр шиг өргөнтэй, жижиг шилэн өнгөтэй, радио давтамж тодорхойлох чип юм байна.
Тус компани захиралтайгаа нийлээд 12-лаа бөгөөд тэдний 8 нь сайн дураараа энэхүү чипийг өөрийн биедээ суулгахыг зөвшөөрчээ. Чипийг тухайн хүний зүүн гарын эрхий хурууны арын арьсан доор тарих хэлбэрээр суулгасан аж. Энэхүү чипийг суулгаснаар тухайн ажилтан ажилдаа ирэхэд оффисийн хаалганы нууц код тайлагдаж, ажилдаа ирсэн болон явсан цаг автоматаар бүртгэгдэж, ажлын компьютерийн нууц үг нь ойртож очих төдийд тайлагдаж байх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх юм байна. Хүний биед цахим чип тарьж суулгахад ердөө 5 секунд шаардлагатай бөгөөд нэг ширхэг чип 100 еврогийн үнэтэй.
Тус компанийн хэлж байгаагаар энэхүү чип нь техник технологийн хөгжиж байгаагийн маш том илрэл. Бидний уншуулдаг карт, иргэний үнэмлэхийн ердөө дараагийн үе гэж хэлж болно. Мэдээж, тухайн хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, хэмээн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүний биед байрласан цахим түлхүүр ч гэж нэрлэж болох гэнэ. Тиймээс уг чипийг хэрэглэснээр хаалганы түлхүүр биедээ авч явах эсвэл ямар нэгэн нууц кодыг цээжлэх шаардлагагүй юм байна.
| Белгийн компани ажилтнуудынхаа биед цахим чип суулгажээ | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.