Шууд Chart

Тайванд гэрэлт дэнлүү хөөргөх ёслолын ажиллагаа боллоо

2017-02-13 13:31:02

Тайванийн нийслэл Тайпей хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гэрэлт дэнлүү хөөргөх ёслолын ажиллагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагджээ. Мөн энэхүү ёслолын ажиллагааг билгийн тооллоор шинэ он гарч байгаатай холбогдуулан ард иргэд нь эрүүл мэнд, амар амгалан байхын тухайд залбиран зохион байгуулдаг юм байна.

Дэнлүү хөөргөх ёс анх Хятадаас гаралтай хэмээн түүх судлаачид үздэг. Харин Тайванийн түүхэнд нутгийн иргэд дээрэмчдээс зугтан ууланд гарч нуугдан, харин бусдадаа амьд гэдгээ мэдэгдэхийн тулд, гэрэлт дэнлүү хөөргөдөг байсан гэсэн гэж түүх судлаачид үздэг байна. Одоо үед Хятад, Тайланд, Мексик, Португал, Япон зэрэг хэд хэдэн улсад баяр наадмын үеэр, гэрэлт дэнлүүг хөөргөдөг уламжлалтай.

Энэхүү дэнлүү нь байгальд хор багатай эд материалаар хийсэн, гал гарах ямар ч үндэслэл байхгүй нэг төрлийн цаасан материалаар хийдэг байна. Гэрэлт дэнлүүг хөөргөхийн өмнө хүмүүс дэнлүүн дээр хүслээ бичиж залбираад хөөргөдөг байна. Энэ удаагийн ёслолд нийт 7000 гаруй иргэд болон оюутан сурагчид оролцсон бөгөөд ойролцоогоор 1200 гаруй гэрэлт дэнлүүг тэнгэрт хөөргөжээ.  Гэрэлт дэнлүү ойролцоогоор 1 метрийн өндөртэй байдаг боловч энэ удаагийн ёслолд Тайвань дахь Японы сургуулийн оюутнууд хамтран 6 метрийн өндөртэй аварга том гэрэлт дэнлүү бүтээж, хөөргөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайванд гэрэлт дэнлүү хөөргөх ёслолын ажиллагаа боллоо  
Үзсэн: 4338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй