Шууд Chart

Японы баруун нутгаар 90 см хүртэл зузаан цас оржээ

2017-02-13 15:27:50

Энэ жил дэлхийн өнцөг булан бүрт хур тунадас ихтэй, хүйтэн өвөл болж байна. Өнгөрөгч Баасан гарагаас эхлэн Японы нийт нутгаар цас орж, ялангуяа нутгийн баруун хэсгээр их хэмжээний цас орлоо. Японы цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллээр, Японы хамгийн их цас орсон, хамгийн хүйтэн өвөл болж байгааг мэдээлж байна.

Өчигдөр оройны 8 цагийн байдлаар, нутгийн баруун хэсгийн Тоори хотод цасны зузаан 91 см хүрч, цасан бүрхүүл тогтоод байна. Хамгийн сүүлд буюу 1984 онд Тотори хотод 90 см хэмжээтэй зузаан цас орж байсан нь хамгийн их цас тогтож байсан онд тооцогдож байсан юм. Бусад бүс нутгуудаар цасны хэмжээ бага байгаа хэдий ч гадаа температур хасах 20 хэмээс дээш хүрч хүйтэрч байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.  Тиймээс Цаг уурын албанаас энэхүү цаг агаарын хүнд нөхцөл байдал энэ долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлж, иргэдийг анхаарал болгоомжтой, цасанд дарагдах аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогийн байдлаар энэ их цасны улмаас хурдны зам дээр 250 орчим машин гацсан байдалтай, замын хөдөлгөөн саатаж, зарим хэсэгт хөдөлгөөнийг хязгаарласан байдалтай байна. Цаашид ч цаг агаарын энэхүү таагүй нөхцөл байдал ирэх долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын албанаас мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы баруун нутгаар 90 см хүртэл зузаан цас оржээ  
Үзсэн: 1759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй