Өчигдөр Германы Хамбург хотын нисэх онгоцны буудал дээр үл мэдэгдэх хорт хий тархсаны улмаас 50 гаруй хүн хордсон байна. Нисэх буудлын агааржуулалтын системээр дамжин тархсан хийн улмаас амьсгалахад бэрх болсон болон нүд нь аргаж загатнасан гэх 50 гаруй гомдол ирсний дагуу тэднийг эмнэлэгт хүргэжээ.
Харин бусад хэдэн зуун зорчигчийг нисэх буудлаас нүүлгэн шилжүүлж, орчныг ариутгаж, цэвэрлэсний дараагаар онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн байна. Гал сөнөөгчид хэргийн газар үзлэг шалгалт хийж, нулимс асгаруулагч хийн хоосон сав олжээ.
Магадгүй, энэ хэргийг саваагүй этгээдүүд дүрсгүйтэх сонирхлоор үйлдсэн байж болзошгүй гэдэг эхний таамгийг гаргаад байна. Учир нь нулимс асгаруулагч хий ашиглах нь хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн учир энэ хэргийг ямар нэг террорист халдлагын шинжтэй гэж үзэхгүй байгаагаа албаныхан мэдэгджээ.



| Нисэх онгоцны буудалд 50 хүн хийнд хорджээ | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.