Румынчууд засгийн газраа огцрохыг шаардан, 12 дахь өдрөө нийслэл Бухарест хотод өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийж байна. Хэдий гадаа хүйтний эрч чанга байгаа ч, улс орондоо нүүрлэсэн хямралын эсрэг хамтдаа жагсах нь зүйтэй гэж тэд үзэж байгаа юм. Өчигдөр оройны жагсаалд оролцогчид гар утасныхаа дэлгэцийн гэрлийг асааж, орчныг гэрэлтүүлсэн нь сонин, содон байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Румынчууд ийнхүү 2 долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийх болсон нь засгийн газрын авлигын гэмт хэргийн шинэчилсэн хуулийн төсөлтэй холбоотой бөгөөд энэ хуулийн дагуу олон зуун хүн авлигын хэргээс мултарч үлдэхээр байсан юм. Ард иргэд үүнийг нь эсэргүүцэж, засгийн газарт олонх болсон Социал Демократ намынхан өөрсдийн хүмүүсээ авлигын хэргээс чөлөөлөхөөр ийнхүү зэхэж байна гэж сэрдсэн юм. Тэдний шаардлагын дараагаар засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татаж, шинэчилсэн загварыг парламентад бариад байгаа.
Гэвч энэ бол ард иргэдийг хууран мэхэлж, өөрсдийнхөө зорилгыг биелүүлэх гэж байгаа хэрэг. Иймд ерөнхий сайд Сорин Гриндяну тэргүүтэй засгийн газар огцрох шаардлагатай гэж жагсагчид үзэж байна. Энэ зуур ерөнхийлөгчийн ордны гадна засгийн газрыг дэмжигчид мөн жагсаал хийж байна. Тэд ерөнхийлөгч Клаус Йоханнисыг тус улсад үүсээд байгаа улс төрийн хямралд буруутгаж, огцрохыг шаардаж байна. Учир нь ерөнхийлөгч Йоханнис засгийн газрын эсрэг жагсагчдыг дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламентаар оруулсан юм.
| Румынчууд засгийн газраа огцрохыг шаардан, жагссаар байна | ||
| Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.