Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн ял шийтгэлийг хөнгөвчлөхийг эсэргүүцэж жагслаа

2017-02-13 17:17:46

ОХУ-ын хууль тогтоогчид гэр бүлийн хүчирхийлэлд ногдуулах ял шийтгэлийг хөнгөвчлөх тухай хууль баталсныг олон нийт эсэргүүцэж жагслаа. Тэдний үзэж байгаагаар энэ бол дан ганц гэр бүлийн хүрээний асуудал биш, Оросын нийгэмд тулгарсан том сорилт гэж харж байна.

Өчигдөр Москва хотын Сокольникийн цэцэрлэгт хүрээлэнд болсон жагсаалд оролцогчид маргаан дагуулсан хуулийн төсөл батлагдсанаар хүчирхийлэл нийгэмд улам бүр газар авах болно гэж болгоомжил байгаагаа илэрхийллээ. Хамгийн сүүлд ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж баталгаажуулсан гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэчилсэн хуулийн дагуу хэрвээ гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь эхнэр, нөхөр, хүүхэддээ анх удаа гар хүрсэн болон биед нь ноцтой гэмтэл учруулаагүй бол гэмт хэргийн бүртгэлд бүртгэхгүй.

Харин 30 мянган рублийн мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 120 хоногийн турш нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүртэхээр байгаа юм. Олон нийт энэ хуулийг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцолгүй, торгууль ногдуулах байдлаар өнгөрүүлэх нь чимээгүй хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийг улам бүр гааруулна гэж болгоомжилж байна. Статистик тоо мэдээгээр, Оросын нийгэмд гарч байгаа нийт гэмт хэргийн 40 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг бөгөөд 2015 онд л гэхэд нийтдээ 45,579 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэнээс 35,899 хэргийн хохирогч нь эмэгтэйчүүд байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн ял шийтгэлийг хөнгөвчлөхийг эсэргүүцэж жагслаа  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй