Шууд Chart

Мексикчүүд Дональд Трампын цагаачдын бодлогыг эсэргүүцэж, жагслаа

2017-02-14 08:40:21

Мексикийн Мехико хотод 20 мянган хүн оролцсон жагсаал боллоо. Тэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын бодлогыг эрс шүүмжилж, тус улсад олон мянгаараа амьдарч байгаа Мексикийн хууль бус цагаачдын эрх ашгийг хүндэтгэхийг шаардаж ийнхүү жагсаж байна. Жагсаалд оролцогчид Мексикийн төрийн далбааг барьж, эв нэгдлийн бэлгэдэл болсон цагаан өнгийн хувцсаар жигдэрчээ. Тэдний ярьж байгаагаар, АНУ, Мексикийн хилийн дагуу хана барих болон хууль бус цагаачдыг Америкаас хөөн гаргах нь тус улсыг дорд үзсэн хэрэг гэж үзэж байгаа гэнэ.

Мөн Дональд Трамп АНУ дахь ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд гадна, дотны зарим компаниудыг Мексикт биш, Америкт үйлдвэрээ барь гэдэг шаардлагыг тавьж байгаа нь Мексикийн хөдөлмөрийн зах зээл, эдийн засагт сөргөөр нөлөөлөх учир үүнийг нь эсэргүүцэж байгаа юм. Тус улсын ард иргэд Трампыг шүүмжилж байгаатай нэгэн адилаар өөрийн улсын ерөнхийлөгч Энрика Пена Неттог ч мөн энэ бүх хэрэгт буруутгаж байгаа. Иймд Мексикийн өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийн өмнө ард иргэд эв нэгдэлтэй байхыг жагсагчид уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикчүүд Дональд Трампын цагаачдын бодлогыг эсэргүүцэж, жагслаа   
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй