Шууд Chart

Самсунгийн өв залгамжлагчийг авлигын хэргээр дахин байцаана

2017-02-14 08:46:07

Самсунг корпорацийн өв залгамжлагч Ли Жэёныг авлигын хэргээр энэ 7 хоногт дахин байцаахаар төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын тусгай прокурорынхон мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Сөүл хотын төвийн дүүргийн шүүх Ли Жэёныг баривчилж байцаах тухай прокурорынхны хүсэлтийг цуцалсны дараагаар түүнийг дахин байцаалтад дуудсан байна. Самсунгийн гүйцэтгэх захиралд тулгаж байгаа авлигын хэрэг бол ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэр холбогдсон Чой Сун Силын авлига, хээл хахуулийн хэргийн нэг хэсэг юм.

Тодруулбал, Ли Жэён 2015 онд өөрийн охин компаниудын нэгдлийг эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Чой Сун Силийн байгуулсан 2 төрийн бус байгууллагад их хэмжээний мөнгө өгсөн. Энэ нь соёл урлаг, спортыг дэмжих зорилгоор өгсөн хандив гэж тэрээр тайлбарлаж байгаа ч прокурорынхон үүнийг авлига өгсөн хэрэг гэж сэрдэж байгаа юм.

Тусгай прокурорынхны мэдэгдсэнээр, Ли Жэёны авлигын хэрэгтэй холбоотой нэмэлт материалуудыг олж илрүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор түүнээс нэмэлт байцаалт авах шаардлагатай гэж байгаа. Харин ажиглагчид тусгай прокурорынхон энэ удаагийн байцаалтаараа дамжуулан түүнийг баривчлах хүсэлтийг шүүхэд дахин гаргах байх гэж таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Самсунгийн өв залгамжлагчийг авлигын хэргээр дахин байцаана   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:46
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500 $ , 800000 $ үү бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй