Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баллистик пуужингийн туршилт хийсэн Умард Солонгосыг буруушаав

2017-02-14 11:16:09

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн ням гарагт баллистик пуужингийн туршилт хийсэн Умард Солонгосыг эрс зэмлэн буруушаалаа. Умардын энэхүү туршилт энэ оны хоёрдугаар сарын 11 болон өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-ний хооронд баталсан зургаан тогтоолыг зөрчиж байгааг анхааруулсан  байна.    

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Умард Солонгосын нөхцөл байдлыг цаашид ажиглаж, хариу арга хэмжээ авахаа  шийдэхээр  тохиролцсон  байна.  Умард Солонгосын ард түмний  амьдрал хүнд байхад баллистик пуужингуудад хөрөнгө мөнгө ихээр зарж байгаад харамсаж байгаагаа ч илэрхийлцгээсэн байна. АНУ,  Япон болон Өмнөд Солонгос улсуудын санаачилснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн хаалттай зөвлөгөөн  болж Умардын пуужин туршсан асуудлыг ийнхүү хэлэлцсэн байна.  

Умард Солонгос өнгөрсөн ням гарагт "Пукгугсон-2" баллистик пуужин туршсан юм. Энэ нь Мусудан  ангиллын  дунд  тусгалын  пуужин  юм.  Туршилтын  явцыг  Умардын  залуу  удирдагч  Ким Чен Ын  ажигласан байна. Тус улс  өнгөрсөн  онд  баллистик  пуужингийн  нийт 20,  цөмийн хоёр туршилт хийсэн юм. Энэ бүх туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгааг олон улс анхааруулж ирсэн ч Пхеньян үүнийг нь үл тоомсорлосоор  ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баллистик пуужингийн туршилт хийсэн Умард Солонгосыг буруушаав   
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй