Шууд Chart

АНУ-ын холбооны шүүх Хойд Америкийн уугуул омгийнхны гаргасан гомдлыг няцаажээ

2017-02-14 11:15:52

АНУ-ын Холбооны шүүх Хойд Америкийн уугуул омгийнхны Умард Дакотад газрын тосны хоолойн төгсгөл хэсгийг барих ажлыг хүчингүй болгох  шаардлага  бүхий гомдлыг няцаасан байна. Хоолойн барилгын ажлыг эрхэлж байгаа компани Миссури гол дээрх Оахе нуурын доогуур хонгил гаргах  зөвшөөрөл авсны дараа уугуул хоёр омгийн төлөөлөгчид Холбооны шүүхэд гомдол гаргасан юм. 

Сиу омгийн индианчууд энэ төсөл нуурын дэргэд шашны зан үйлээ хийхэд саад учруулна гэж баталсан байна. Уугуул омгийнхон шүүхийн шийдвэрт  сэтгэл нь гутарсан ч тэдний хувьд гэнэтийн шийдвэр биш байсныг сэтгүүлчдэд ярьсан байна.  

Дакота Аксесс байгалийн хийн хоолойг барих ажил өнгөрсөн оны 12 дугаар сард индианчуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод зогсоход хүрсэн  юм. АНУ-ын эрх баригчид газрын тосны хоолойг тавих өөр чиглэл боловсруулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. 

Гэвч  энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп Кистоун Икс Л,  Дакота  Аксесс газрын тосны хоолойнуудыг  барих  ажлыг хоёрдугаар сарын 7-ноос  эхлүүлэх  зарлиг гаргасан юм.  

Мөн өнгөрсөн 7-ны өдөр Америкийн арми газрын тосны Дакота Аксесс хоолойг барих зөвшөөрлийг өгч байгаагаа Конгресст мэдэгдсэн юм. Газрын тосны  энэ хоолой нь Умард  Дакотагоос  Иллинойс  хүртэл 1186 км-ийн урттай бөгөөд 3.7 тэрбум ам.долларын төсөвтэй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын холбооны шүүх Хойд Америкийн уугуул омгийнхны гаргасан гомдлыг няцаажээ   
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:40
Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500 $ , 800000 $ үү бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй