Унгарын зүүн нутагт амьдардаг ард иргэдэд үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг сэрэмжлүүлж байна. Дунай мөрний зүүн урсгал болох Тиса голын 200-аад км эргийн дагуух нутагт ийм гамшиг нүүрлэж болзошгүй байгаа аж. Цаг агаар дулаарч эхэлсэнтэй холбоотойгоор Тиса голын мөс хайлж буй юм байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тиса голын усны түвшин Токай хотын орчимд эрс нэмэгджээ. Голын усны түвшин нэмэгдсэнээс болж эргийн дагууд байсан завь, хөлөг онгоцуудыг зогсоолоос нь хэдэн зуун метрийн цаана аваачсан байна. Голын мөснүүд гатлага онгоцыг эргээс 500 метрийн цаана аваачсан тул аврагчид тус онгоцонд явсан хүнийг нисдэг тэрэгний тусламжтайгаар аварсан байна. Чонград хотод мөн нөхцөл байдал хүнд байгаа юм байна.
Мөс хайлж эхэлсэнтэй холбоотойгоор энд гатлага онгоцны хөдөлгөөн бүрэн зогсчээ. Үүнээс болоод нутгийн оршин суугчид гэртээ ч харьж чадахгүй болоод байна. Гэхдээ байгалийн гамшгаас болж амиа алдсан, гэмтэж бэртсэн хүн гараагүй байна.

| Унгарын зүүн нутгаар үерийн гамшиг болно гэж сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.