Шууд Chart

Шинэ Зеландын өмнөд арлын эрэгт 300 далайн хав шидэгджээ

2017-02-14 11:18:00

Шинэ Зеландын өмнөд арлын эрэгт 300 орчим далайн хав шидэгдсэн байдалтай олджээ. Байгалийн нөөцийг хамгаалах газрын ажилтнуудын таамаглаж байгаагаар далайн хавнууд махчин аварга загаснуудаас айн ийнхүү эрэг рүү олноороо гарч ирээд байгаа аж.

Нэг далайн хавны биед аварга загас хазсан ул мөр байгаатай холбоотойгоор байгаль хамгаалагчид ийм таамаг дэвшүүлж байна. Үүний өмнө 400 гаруй далайн хав өмнөд арлын эрэг дээр гарч ирсэн тухай мэдээлж байсан. Тэдгээрийн ихэнх нь амиа алдсан байсан бөгөөд байгаль хамгаалагчид сайн дурынхны тусламжтайгаар аврах ажиллагаа зохион байгуулж 100 гаруйг нь аварчээ.

Шинэ Зеландын эрэгт далайн хав шидэгдэж байсан тохиолдол өмнө нь ч мөн олон удаа гарч байсан бөгөөд эрдэмтэд одоогоор яагаад ийнхүү олноороо эрэгт шидэгдэж амиа алдаж байгаагийн шалтгааныг тодруулж чадаагүй л байна. Харин нутгийн иргэд хоёр өөр газарт ийм адил төстэй хэрэг гарсан нь цэргийнхэн ямар нэг нууцлаг зэр зэвсэг туршсан байж болзошгүй хэмээн ярьж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеландын өмнөд арлын эрэгт 300 далайн хав шидэгджээ  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:39
Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500,€ 800000€ бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй