Шууд Chart

АНУ-ын Сенат Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа

2017-02-14 13:11:42

АНУ-ын Конгрессын Дээд танхим Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа. Сенатын 57 гишүүн түүнийг дэмжсэн санал өгсөн бол 47 нь эсэргүүцжээ. Сенат дахь санал хураалтын дараа Стивен Мнучин тангарагаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. Энэ ёслол "Цагаан ордон"-д болсон бөгөөд  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  оролцжээ. Мнучин чинээлэг еврей гэр  бүлд төрж  өссөн.  Иелийн их сургуулийг дүүргэсэн тэрбээр 17 жилийн туршид  "Голдман Сакс"-т ажиллаж дэд Ерөнхийлөгчөөр нь сонгогдож байсан.  

Түүний дараа санхүүгийн томоохон компаниуд түүний дотор кино үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийдэг Дюн Капитал Менежментийг удирдаж байжээ.  Стивен Мнучин нь нийт  35 киноны  продюсерээр ажиллаж байсан аж. Тэрбээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намын нэр дэвшигчийг  дэмжиж байсан ч 2012 онд Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Митт Ромнигийн санхүүжүүлэгч болж байсан. 2016 онд Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн компанийн хөрөнгө мөнгийг цуглуулах ажлыг хариуцаж байсан. 54 настай бизнесмэн Мнучиний  хөрөнгийг Форбсийнхон 300 сая гэж тодорхойлсон байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенат Стивен Мнучинийг Сангийн сайдаар баталлаа   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:42
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500 $ , 800000 $ үү бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй