Тайваньд гарсан автобусны ослоос болж амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 34-т хүрээд байна. Энэ тухай аврагчдын өгсөн мэдээллээс иш татан Тайванийн төв мэдээллийн агентлаг дамжуулж байна.
Осол орон нутгийн цагаар оройн 21 цагт Тайванийн нийслэл Тайбэй хотоос холгүй гарсан юм. Автобусанд нийт 44 хүн сууж явсны ихэнх нь орон нутгийн фермд очиж интоорын мод цэцэглэж байгааг үзэхээр явсан өндөр настнууд байжээ.
Өмнө нь 17 хүн амиа алдсан гэдэг мэдээлэл ирж байсан ч аврах ажиллагаа эхэлсний дараа тоо нь нэмэгдсээр байна. Ослын газар аврах албаныхан, түргэн тусламжийнхан ажиллаж байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүү рүү шуурхай хүргэж байна. Цагдаагийнхан автобусны жолооч хурд хэтрүүлснээс болж энэ осол гарсан гэж таамаглаж буй юм байна.
| Автобусны ослоос болж амиа алдсан хүний тоо 34-т хүрлээ | ||
| Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.