Шууд Chart

Хонины ноос хяргалтын ДАШТ-д оролцсон монгол залуу 30-р байрт шалгарчээ

2017-02-14 12:17:03

Шинэ Зеланд улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 40 дэх удаагийн тэмцээн тус улсын өмнөд аралд нийт 4 өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 31 орны 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн гараар болон машинаар ноос хяргах гэсэн 2 төрөлд явагддаг бөгөөд тэмцээний ялагчийг тодруулах гол үзүүлэлт нь ноос хяргах хурд болон чанарыг харж, харгалзах оноог өгөх юм.

Тэмцээнд нийт 4500 гаруй хонийг ашиглаж, ноосыг нь хяргуулахаар бэлтгэсэн байсан байна. Хэрвээ хонины арьс, маханд гэмтэл учруулбал, торгуулж  онооны дүн буурдаг аж. Ноос хяргагч машинтай ганцаарчилсан төрөлд Шинэ Зеландын иргэн Жон Коркпатрик 20 хонийг 17 минут 22 секундын хугацаанд хяргаж, 2017 оны хонины ноос хяргах дэлхийн аваргын тэмцээнийг тэргүүллээ. Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн Булган аймгийн иргэн Ч.Энхнасан оролцлоо. Тэрээр ноос хяргагч машинтай ганцаарчилсан ангиллын төрөлд, нийлбэр дүнгээр 30 дугаар байрт шалгарлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонины ноос хяргалтын ДАШТ-д оролцсон монгол залуу 30-р байрт шалгарчээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй