Шууд Chart

Ханхүү Уильямын санаачилгаар хүмүүнлэгийн тусламжийн утас нээлээ

2017-02-14 14:53:23

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильямын санаачилгаар Лондоны төвд залуучууд, орон гэргүй хүмүүст зориулсан шууд утасны шугамыг нээгээд байна.

Тэрбээр Центрпоинтод байрлах энэ төвд ирж, шууд утасны анхны дуудлагыг хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Мөн тэрбээр шууд утас ажиллуулах багийнхан, сайн дурынхантай уулзаж ярилцсан байна. Шинэ шууд утасны шугам нь 16-25 насны залуус болон орон гэргүй хүмүүст  туслах анхны үнэ төлбөргүй шугам юм байна. Энэ хооронд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ханхүү Уильям гэргий  Кейтийнхээ хамтаар ирэх гуравдугаар сард Францад айлчлахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл тархаад байна. 

Уильямийн ээж Диана гүнж Парист авто машины  ослоор амиа алдсанаас хойш 20 жил өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд Уильям нэг ч удаа Францад очиж байгаагүй юм. Харин ирэх сарын 17-18-ны өдрүүдэд гэргийнхээ хамтаар Францад айлчлахаар болсон байна. 

Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд Парис дахь Элчин сайдын яамандаа оройн зоог барьж, Франц, Уэльсийн регбигийн багий тэмцээнийг үзэж  сонирхоно гэсэн хөтөлбөр урьдчилсан байдлаар гараад буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханхүү Уильямын санаачилгаар хүмүүнлэгийн тусламжийн утас нээлээ   
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:42
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500 $ , 800000 $ үү бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй