Шууд Chart

АНУ-ын Үндэсний гвардын 23 мянган дайчин байлдааны бэлэн байдалд байна

2017-02-14 15:14:54

Калифорн дахь хамгийн өндөр далан нурах аюул нүүрлээд байгаа учир үндэсний гвардын 23 мянган дайчныг байлдааны бэлэн байдалд оруулаад  байна. Энэ далан нурвал 125 тэрбум ам.долларын хор хохирол учруулсан Катрина хар салхиных шиг гамшиг дагуулна гэж мэргэжилтнүүд болгоомжилж  байгаа юм. 

Одоогоор Оровилл хот дахь далан нурж болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор Калифорн мужийн захирагч Жерри Браун онц байдал тогтоогоод  байна.  Мөн Оровилл болон дагуул хот суурингуудын 183 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх үүргийг өгчээ. Далангаар хашсан Оровиллын нуур 4.3 тэрбум куб метр  устай  бөгөөд  далан  сэтэрвэл  голын  эрэг дагуух  хот суурин  үерийн ноцтой гамшигт  өртөх аюул нүүрлээд  байна.

Гол асуудал нь далангийн эргэн тойрон дахь хөрс удаан хугацаагаар үргэлжилсэн борооны улмаас суларчихаад байна. Тиймээс хотын  эрх баригчид  даланг  бэхлэх  арга хэмжээ авч  байгаа ч үр дүнтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  Мэргэжилтнүүд Шинэ Орлеанд Катрина хар салхины  уршгаар нүүрлэсэн үерийн гамшигтай  дүйхүйц гамшиг тохиож болзошгүйг анхааруулж байна.   

Оровиллын далан нь Калифорн мужийн Оровилл хотоос зүүн зүгт  Фетер  голын  эрэг дээр  байрладаг юм. Далангийн өндөр 235 метр бөгөөд 2110  метр урт. Америктаа хамгийн өндөр  даланд тооцогддог. Анх 1961 онд энэ даланг барьж эхэлсэн бөгөөд 1968 онд дууссан. Оровиллын хөндийг байнга үерт  автахаас сэргийлж энэ даланг барьсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Үндэсний гвардын 23 мянган дайчин байлдааны бэлэн байдалд байна   
Үзсэн: 2303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. [194.169.217.xxx] 2017-02-15 11:42
Санал мөнгө хооронд тодорхой ноцтой. Эрхэм хүндэт хувь хүн, энэ нь та нарын төлөө юм.Та хэрэгтэй зээл нь золилт, худалдан авах нь таны машин, эсвэл бий болгох нь өөрийн байшин, хөгжиж буй өөрийн төсөл, бизнес, бүү эргэлз байна уу, учир нь одоо үүний шийдэл нь таны хаалга, таны бүх хэрэгцээг хооронд нь 5500 $ , 800000 $ үү бидэнтэй холбоо барина чөлөөтэй, чанартай үйлчилгээ таныг хүлээж нь сонирхолтой хүүтэй батлагдлаа ямар ч өрсөлдөөн, та сонголт нөхөн төлбөр хязгаарт 1 30 жил. Холбоо барих: christthomas48@gmail.com
Манайд эрсдлийг мөн тооцоол [202.179.27.xxx] 2017-02-15 10:49
Яг ийм эрсдэл гарахыг 10 жилийн өмнө 3 байгаль орчны байгууллагаас шүүхэд дүгнэлт гаргаж өгсөн байсныг тухайн үеийн удирдлагууд огт ойшоогоогүй байна. Тийм юм болохгүй гэж үзэж л дээ. Тэгвэл зөвхөн даланг засахад 200 сая доллар зарцуулагдана гэж байна. УЦС сэргээгдэх ангилалд орохоо больсныг одоогийн нөхцөл байдалд үүссэн байгаль экологийн зр дүн харуулж байна. Цаашлаад манайд баригдах станцны усны нөөцийн сангийн хэмжээ үүнээс их байхаар төлөвлөгдсөн байгаа. Дээрээс нь бид экологичдийг огт тоохгүй байна

Бидэнтэй нэгдээрэй