ОХУ-ын агаар сансрын хүчин, Сирийн нисэх хүчнийхэн хамтран Хомс, Дейр Эз-Зор мужууд дахь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилтууд өгсөн байна. Энэ хооронд Дарьа дахь Сирийн армийн байлдааны ажиллагааны үеэр Жебхат Ан Нусра бүлэглэлийн дээгүүр албаны захирагчийг хороосон мэдээ бас ирж байна.
Харин Туркийн цэргүүд Аль Баб хотоос хойд зүгт лалын хэт даврагчидтай тулалдаж байна. Алеппо мужийн зүүн хойд хэсэгт терроризмтэй тэмцэх хэд хэдэн ажиллагаа явуулж байгаа учир нөхцөл байдал тайван бус байна. Үндсэн тулаан Аль Баб хот дахь "Исламын улс" бүлэглэлийн түшиц газрын ойролцоо болж байна.
Оросын агаар сансрын хүчин, Сирийн нисэх хүчнийхэн Хомс мужийн зүүн хэсгийн Пальмир хотоос баруун зүгт орших газрын тосны талбай дахь Сирийн араб армийн давшилтад агаарын дэмжлэг үзүүлж байна. Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар сүүлийн 7 хоногт агаар сансрын хүчнийнхэн нь энэ чиглэлд 90 гаруй нислэг үйлдсэн байна. Сирийн Засгийн газрын цэргүүд Пальмирын ойролцоох газар нутгийг лалын хэт даврагчдаас чөлөөлөхөөр дайтаж байна. Мөн Дейр Эз-Зор ын Аль Тарда өндөрлөгөөс холгүй лалын хэт даврагчдын байрлалуудад агаарын цохилт өгч байна. Дарья хотын захад хэт даврагчдын байрлалууд руу Сирийн армийн цэргүүд дайрч байна.
Эс Сувейда мужийн зүүн хэсэгт "Исламын улс" бүлэглэлийн томоохон хүч Сирийн чөлөөлөх армийнхан руу дайрсан байна. Харин Хасака хотод Арабын 50 гаруй сайн дурынхан бэлтгэлээ дуусгаад Курдын зэвсэглэсэн отрядынхантай нэгджээ. Энэ хооронд Иракийн нисэх хүчнийхэн Сиритэй хил залгаа Аль Анбар мужийн барууны хэсэгт орших Аль Каим хотын орчимд "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилт өгсөн байна. Энэ ажиллагааны үр дүнд лалын хэт даврагч бүлэглэлийн 77 гишүүн, түүний дотор 13 захирагчийг устгасан байна.
| Хомс, Дейр Эз-Зор муж дахь хэт даврагчдын байрлалуудад агаарын цохилт өгсөөр байна | ||
| Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.