Шууд Chart

Бразилын Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан цагдаагийнхныг буруушааж байна

2017-02-14 17:43:13

Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж Эспирито Санто мужид эмх замбараагүй байдал үүсгэсэн цагдаагийн   ажилтнуудыг буруушаан шүүмжилсэн байна.  

Холбооны цагдаагийн ажилтнууд өнгөрсөн  7 хоногийн эхээр цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан жагсаал цуглаан хийж  эхэлсэн юм. Тэдний  энэ  эсэргүүцлийн ажиллагаанаас болоод мужийн  төвийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатахад хүрсэн байна. Мөн цагдаа нар ажил хаялт зарласан  учир гэмт хэргийн гаралт ч эрс нэмэгджээ. Цагдаагийн газрын даргыг  ажил хаялт зарласан даруйд  огцруулсан  бөгөөд шинэ дарга сахилга бат, эмх  журмыг сэргээх үүрэг авсан ч одоогоор биелүүлж чадахгүй л байна. 

Бразилын Ерөнхийлөгч Темер хууль сахиулахын ажилтнууд үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндсэн хуулийн эсэргүүцсэн бослого хөдөлгөөнөөс өөрцгүй  явдал гэж үзэж  буйгаа илэрхийлсэн  байна.  Цагдаагийнхний  эсэргүүцлийн  ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн  7 хоногт  сургууль, цэцэрлэгийг хаагаад байсан ч өчигдрөөс ердийн хуваарийнхаа дагуу ажиллаж эхэлжээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүд ч  үйлчилгээндээ гарч  эхлээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилын Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан цагдаагийнхныг буруушааж байна   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй