Шууд Chart

"Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг" зөвлөгөөн болов

2017-02-14 17:21:08

Хэнтий аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс голлох байр суурийг эзэлж байна.

ДЭМБ-тай хамтран “Эрүүл аймаг” хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Чингис хотод зохион байгууллаа.



“Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг” зөвлөгөөнд ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Наранчимэг, аймгийнЗасаг дарга Н.Ганбямба, аймгийн ИТХурлын дарга Л.Батсайхан,  сумдын Засаг дарга, сум, өрхийн ЭМТөвийнудирдлагууд болонМХГ, БСГ, БОАЖГ, Хэнтий-Ус ХХК зэрэг холбогдохтөрийн ба ТББ-дынтөлөөлөлүүд нийт 70 хүн оролцсон ба хотжилт ба эрүүл мэнд, хотжилтоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм эдийн засаг, орчны сөрөг хүчин зүйлсийн талаар илтгэлүүд тавигдлаа.

Тус зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж орон нутгийн засаглалыг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл мэндийн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим дээр тулгуурлан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэгт орчин бүрдүүлэн ажиллахаар боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг" зөвлөгөөн болов   
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [43.243.161.xxx] 2017-02-14 19:27
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896

Бидэнтэй нэгдээрэй