Шууд Chart

Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

2017-02-14 17:32:17

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч, сувилагч нарын чадавх сайжруулах сургалтыг зохион байгуулж байна. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр  Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд 8 жил болж байгаа юм. Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нийслэлийн найман дүүрэг, долоон аймгийн 168 ӨЭМТ-д сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах, иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах,  сүрьеэгийн диспансерийн ачаалалыг бууруулах   зорилготой юм.

Өнөөдөр ӨЭМТ-д сүрьеэг эрт илрүүлэхийн тулд уушигны эмгэгтэй хүнийг сэжиглэж аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт илгээх, эсвэл ӨЭМТ дээрээ цэрний сорьц авч зөөх, сүрьеэ өвчин илрээд сөрөгт шилжсэн тохиолдолд ӨЭМТ –д эм уулгах, сүрьеэтэй өвчтний хавьтлыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, иргэдэд сүрьеэ өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийх  ажлуудыг хийж хэвшээд байна.  ГС дэмжлэгтэй 2016 оны  07 сарын 1-нээс 2017 оны 07 сарын 1 хүртэл “сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх дадлыг дэмжих замаар тус өвчинтэй тэмцэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчтөн-төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд  анхаарал хандуулж ажиллах”  төсөл хэрэгжиж ӨЭМТ –д үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм. 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй