Завхан аймаг онгон дагшин байгаль, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газраа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх дөрвөн жилд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талд анхаарч ирэх зун “Нүүдэлчдийн соёлын наадам”–ыг зохион байгуулахаар болсон байна.
Тус аймаг нь “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг нэлээд өвөрмөц шийдлээр хийхээр төлөвлөжээ. Тухайлбал гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах нүүдэлчдийнхээ соёл, өв уламжлалыг харуулсан төрөл отгуудыг байгуулах юм. Наадмын үеэр уран уургач, бугуйлч, эмнэг булгиачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх гол баазыг бүрдүүлж, нутаг орныхоо унаган төрхийг хамгаалах нэр төртэй ажлыг гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид. Тэгвэл Завхан аймгийн байгаль хамгаалагчид, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, сумын Засаг даргатайгаа үр дүнгийн гэрээ байгууллаа.
Энэхүү гурвалсан гэрээнд 2017 онд Завхан аймаг байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон үр дүнтэй ажлыг хийхээр тусгасан байна.
| “Нүүдэлчдийн соёлын наадам” болно | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.