Завхан аймгийн засаг дарга аймгийнхаа 24 сумын Засаг дарга болон албан байгууллагын дарга, эрхлэгч нартай 2017 оны Үр дүнгийн гэрээг байгууллаа. Энэ жилийн гэрээнд иргэд рүүгээ чиглэсэн олон чухал заалтыг тусгаж өгсөн байна.
Энэхүү гэрээгээр төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгодог. Энэ жилийн гэрээний төслийг боловсруулахдаа шат дараатай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж бэлтгэл ажлыг сайн хангасан учраас амьдралд ойр, ард түмэнд өгөөжөө өгнө хэмээн аймгийн Засаг дарга хэлж байна
Төрийн бүх шатны үйлчилгээг хүлээн авч буй иргэд өөрсдөө төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээгээ тавих ёстой. Тиймээс иргэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хүнд суртал чирэгдэлгүй болгохыг зорьсон олон заалтыг тусгаж өгснөөрөө энэ жилийн гэрээ онцлогтой юм.
| Үр дүнгийн гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.