Шууд Chart

АНУ-ын 500 цэрэг сургуулилтад оролцохоор Румынд иржээ

2017-02-15 19:31:30

АНУ-ын  хуягт танкийн 3 дугаар бригадын 500 цэргийн албан хаагч төмөр  замаар Румыны  "Михаил Когэлничану" цэргийн  баазад хүргэгдсэн  15 танк, 2 чирэгчийг буулгах ажилдаа ороод байна. Өмнө нь Румыны Констанца гацаан дахь цэргийн баазад явган цэргийн М2 Брэдли, өөрөө явагч их бууны  төхөөрөмжүүдийг  хүргээд  байгаа юм.

Америкийн  цэргүүд  Румыны  хуурай замын  300 гаруй  цэрэг  дайчны  хамтаар   ирэх  сарын 15-нд  болох  НАТО-гийн нэгдсэн сургуулилтад оролцоно.  Энэ  сургуулилт нь   "Смырдан" хэмээх сургалт, байлдааны төвд болох  юм.  Гэхдээ  Америкийн  цэргүүд Румынд  9 сарын  хугацаатайгаар байрлах  юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 500 цэрэг сургуулилтад оролцохоор Румынд иржээ   
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй