АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп далан нь нурах аюул эрсдэл үүсээд байсан Калифорн мужид Холбооны тусламж дэмжлэг үзүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны онцгой байдлын удирдах газар, Дотоодын аюулгүй байдлын яамныханд Калифорн мужид үзүүлэх тусламж дэмжлэгийг зохицуулах үүрэг өгсөн. Энэ хооронд тус мужийн эрх баригчид "Оровилл" далан нурах аюул эрсдлийн түвшинг бууруулж чаджээ. Ингэснээр орон гэрээсээ нүүн шилжсэн 200 гаруй мянган хүн гэртээ харих боломжтой болоод байна.
Гэхдээ иргэдэд хандаж байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Далангаар хашсан Оровиллын нуур 4,3 тэрбум куб метр устай бөгөөд далан сэтэрвэл голын эрэг дагуух хот суурин үерийн ноцтой гамшигт өртөх аюул нүүрлээд байгаа юм. Гол асуудал нь далангийн эргэн тойрон дахь хөрс удаан хугацаагаар үргэлжилсэн борооны улмаас суларчихаад байсан.
Оровиллын далан нь Калифорн мужийн Оровилл хотоос зүүн зүгт Фетер голын эрэг дээр байрладаг юм. Далангийн өндөр 235 метр бөгөөд 2110 метр урт. Америктаа хамгийн өндөр даланд тооцогддог. Анх 1961 онд энэ даланг барьж эхэлсэн бөгөөд 1968 онд дууссан. Оровиллын хөндийг байнга үерт автахаас сэргийлж энэ даланг барьсан юм байна.
| “Оровилл” далан нурах аюул эрсдлийн түвшинг бууруулжээ | ||
| Үзсэн: 1502 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.