Шууд Chart

АНУ НАТО-гийн гишүүдийг батлан хамгаалахдаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг шаардлаа

2017-02-16 11:34:05

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа төсвөө нэмэгдүүлэхийг шаардаж, хэрвээ эс тэгвээс Америкийн НАТО дахь үүрэг оролцоо ч багасах болно гэдгийг сануулсан байна. Дональд Трампын бүрдүүлсэн шинэ засаг захиргааныхны шаардаж байгаагаар НАТО-гийн гишүүн орнууд Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг Умард Атлантын гэрээний байгууллагын төсөвт төвлөрүүлэх ёстой.

Гэвч одоогийн байдлаар гишүүн 27 улсын ердөө тав нь л энэ үүргээ биелүүлж байна. Энэ бол шударга бус гэж үзэж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Жене хотноо гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-г хүчтэй дэмжиж байгаа учир Америкийн тус байгууллагад баримталж ирсэн суурь зарчим өөрчлөгдөхгүй, гэхдээ гишүүн орнууд үүрэг, оролцоогоо адил тэнцүү, шударга байлгах ёстой гэдэг шаардлагыг тавьсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийнхаа компанит ажлын үеэр НАТО-д зарцуулагдаж байгаа мөнгө АНУ-ын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа учир нь үр дүнтэй зарцуулагдах ёстой. Иймд бүгд эрх тэгш, шударга байхыг гишүүн орнуудад уриалж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ НАТО-гийн гишүүдийг батлан хамгаалахдаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг шаардлаа   
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй