Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас Израиль-Палестиний хоорондын зөрчлийг шийдвэрлэхэд АНУ-ын “Хоёр улс” бодлогыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хамтарсан мэдэгдлийн дараагаар энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа нь энэ юм. Ерөнхийлөгч Трамп сөргөлдөгч талууд хоорондоо зөвшилцөж чадвал, заавал “Хоёр улс” бодлого байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Харин Палестиний Ерөнхийлөгч “Хоёр улс” бодлогын ач холбогдлыг онцолж байна. Тодруулбал, Палестин нь автономит улсын статустай бөгөөд тус улсын тусгаар тогтнолыг НҮБ хүлээн зөвшөөрсөн ч зарим улс орон эсэргүүцсэн байр суурьтай хэвээр байгаа. Харин АНУ Палестин, Израиль гэх хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших нь бүс нутгийн тогтвортой байдалд ач тусгай гэж үзэж ирсэн бодлогоосоо энэ удаад ухарч болзошгүй байна.
Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас “Хоёр улс” бодлого нь Израилийн эзлэн түрэмгийллийг эцэслэж, Палестиний тусгаар улсыг байгуулахад чухал ач холбогдолтой гэж онцоллоо. Энэ зуур Дональд Трамп болон Беньямин Нетаньяху нарын уулзалт Израилийн шинэ эрин үеийг авчирлаа гэж тус улсын хэвлэлүүд бичжээ.
| Палестиний Ерөнхийлөгч АНУ-ын "Хоёр улс" бодлогын ач холбогдлыг онцоллоо | ||
| Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.