Шууд Chart

Ким Чен Ирийн 75 насны ой өнөөдөр тохиож байна

2017-02-16 13:49:54

БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн 75 насны ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1942 оны хоёрдугаар сарын 16 нд мэндэлжээ. Өнөөдөр улс орон даяар их удирдагчийнхаа мэндэлсэн ойн баярыг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг нийслэл Пхеньянд өргөн цар хүрээтэй тэмдэглэж эхэллээ. Түүний гурав дахь хүү Ким Чен Ун  болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд энэхүү арга хэмжээнд оролцож байгаа төдийгүй улс орон даяар олныг хамарсан баярт үйл явдал болж байгаа юм.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү ойн баярын арга хэмжээнд кинофестиваль, урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр болон фото зургийн үзэсгэлэнг олны өмнө дэлгэн харуулжээ. Мөн түүний нэрийг цэцгээр урлан бүтээсэн байна. Ардын төлөөлөгчдийн дээд хурлын дарга Ким Ен Нам хэлэхдээ шинэ баллистик пуужингийн туршилт амжилттай болсон явдал манай удирдагч агсны мэндэлсэн өдрийг чимэж өглөө гэсэн юм.

Мөн тэрбээр Умард Солонгос улсын удирдагч агсан Ким Чен Ир БНАСАУ-ын цөмийн энергийн хөтөлбөрийг хөгжүүлэх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолсон байна. Тус улсын их удирдагч агсан Ким Чен Ир 1961 онд Умард Солонгосын Хөдөлмөрийн намд анх элсэн орсон байдаг.  Тэрээр БНАСАУ-ын удирдагч, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Солонгосын ардын армийн ерөнхий командлагч байсан. Түүний эцэг Ким Ир Сен нь БНАСАУ-ыг үүсгэн байгуулсан юм. Одоогийн залуу удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нь 2011 оны 12 дугаар сарын 17-нд таалал төгсчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Чен Ирийн 75 насны ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй