АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Германы Бонн хотод очжээ. Тэрбээр өнөөдөр эхлэх "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн нь энэ юм. Бонн хотноо хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэ уулзалтад "Их 20" гэж нэрлэгддэг 20 орны Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд энэ удаагийн уулзалтаар АНУ-ын шинэ засаг захиргааны Европ тивд баримтлах бодлого, НАТО болон бусад олон улсын байгууллагуудад дахь АНУ-ын үүрэг оролцооны талаарх байр суурь ямар байх талаар тодруулах юм байна.
Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "Их 20"-ийн уулзалтын үеэр Их Британи, Саудын Араб, Оман зэрэг оронтой Сири, Йемений асуудлаар тусгай уулзалтууд хийх тухай хэвлэлийн төлөөлөгч нь уламжиллаа. Мөн энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талт уулзалт хийж магадгүй гэх таамаг байна. Гэхдээ үүнийг төрийн департаментаас батлаагүй учир уулзалт болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн Оростой хэтэрхий ойр байсан гэх шалтгаанаар албан тушаалаасаа огцроод байгаа энэ эгзэгтэй үед хоёр талын Гадаад хэргийн сайд уулзалт хийх нь юу л бол гэж ажиглагчид тэмдэглэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон албан тушаалаа хүлээж аваад удаагүй байгаа бөгөөд анхны албан томилолтоо "Их 20"-ийн уулзалтаас эхэлж байна.
| АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "Их 20"-ийн уулзалтад оролцохоор Бонн хотод очжээ | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.