Шууд Chart

"Тоёота моторс" компани "Prius" автомашины шинэ загварыг танилцууллаа

2017-02-18 07:26:30

Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгүүртэй суудлын автомашин бол Тоёота компанийн үйлдвэрлэсэн "Prius" загварын машин байдаг. Бидний нэрлэж заншсанаар "Prius-10" автомашин анх 1997 оноос хойш худалдаанд гарснаас хойш илүү сайжруулж шинэчилсэн 5 дахь үеийн загвар гэж хэлж болох "Toyoto Prius PHV" загвараа пүрэв гарагт олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь цэнэглэгддэгээрээ өмнөх загваруудаасаа онцлог юм.

"Prius" машинуудын хувьд өөрийгөө цэнэглэдэг баттерейтэй цахилгаан болон бензин гэсэн хос хөдөлгүүртэй автомашин учир байгальд хоргүй технологиор үйлдвэрлэсэн хэмээн тодорхойлогддог. Тиймээс ч 1997 онд "Prius" загварын машиныг үйлдвэрлэж эхэлснээс хойш 10 сая ширхэг хол давсан борлуулалт хийжээ. Тэгвэл энэ удаагийн шинэ загварын автомашин нь нарны зайн хураагуур болон гэрийн цахилгааны залгуурт ч цэнэглэж болох боломжтой болж байгаа юм байна. Энэхүү машин нь нарны зайн хураагуураар хуримтлуулсан цэнэгээрээ өдөрт 6,1 км явах боломжтой.

Харин 220 вольтын хүчдэлд залгавал 2 цаг 20 минут, 110 вольтын хүчдэлээр 14 цаг цэнэглэгдэх юм. Харин тусгай цэнэглэгч машинаар цэнэглэвэл 20 минутын дотор 80 хувь хүртлээ цэнэглэгдэнэ. Хураасан цэнэгээрээ дунджаар 68,2км замыг төвөггүй туулах юм чадалтай юм. Тоёота моторс корпорацийн зүгээс "Prius PHV" шинэ загвараа цэнэг барилтаараа өмнөх загваруудаасаа 3 дахин илүү учир өмнөх загваруудаасаа хэд дахин илүү борлогдоно хэмээн үзэж байна.

Тоёота моторс корпорацийн төлөвлөж байгаагаар ирэх 3 дугаар сараас эхлэн Европын орнуудад худалдаалж эхлэх юм байна. Харин үнийн хувьд 38 мянган евро буюу 52 мянган америк доллараас эхлэх юм байна. Түүнчлэн "Prius PHV" загвараа худалдаанд гаргаснаас хойш сард 22 мянган хувийг борлуулахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа оржээ.

























Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тоёота моторс" компани "Prius" автомашины шинэ загварыг танилцууллаа  
Үзсэн: 3820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй