Шууд Chart

ОХУ "СУ-35Си" загварын сөнөөгч онгоцоо танилцууллаа

2017-02-18 10:00:00

ОХУ-ын Батлан хамгаалахын яам "СУ-35С" сөнөөгч онгоцоо өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ удаа "СУ-35Си" сөнөөгч онгоц нь агаарын уран жолоодлогын өндөр дэвшилттэй загвар болсныг онцолж байна. "СУ-35Си" загварын  олон үйлдэлт сөнөөгч онгоц нь, энэ төрлийн 4 дэх үеийн онгоц юм. Энэ талаарх мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Мэдээлэл, Олон нийтийн харилцаа холбооны газраас өгчээ.

Өнгөрөгч онд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шинэ загварын "Су 35Си" загварын 50 ширхэг онгоцыг үйлдвэрлэх 60 тэрбум рублийн гэрээг тус улсын “Сухой” компанитай байгуулж байжээ. Одоогийн байдлаар "СУ-35Си" сөнөөгч онгоцны үйлдвэрлэлтийн явц үргэлжилж байгаа. Цаашдаа Оросын агаарын цэргийн хүчин энэ төрлийн сөнөөгч онгоцны тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Тус сөнөөгч онгоцны чадварыг зөвхөн ОХУ–аас гадна бусад улс орны агаарын цэргийн салбар ч өндрөөр үнэлжээ.

Шинэ загварын сөнөөгч онгоцны хамгийн эхний захиалагч бол БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн агаарын цэргийн хүчин юм. Тус цэргийн хүчнээс 24 ширхэг "СУ-35Си" сөнөөгч онгоцыг худалдан авахаар гэрээ байгуулсан байна.

 




Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ "СУ-35Си" загварын сөнөөгч онгоцоо танилцууллаа  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй