БНХАУ үндэсний аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж байна. Хятадын дарга Си Зиньпин үндэсний аюулгүй байдлыг ерөнхий хүрээнд зураглаж, үүнийг хамгаалахын тулд бүхий л нөөц боломж, хүчин чармайлтаа дайчлахыг үүрэг болголоо.
Өчигдөр Бээжин хотноо болсон Үндэсний Аюулгүй байдлын семинарт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кө Цян тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд оролцсон байна. Семинарыг Хятадын дарга Си Зиньпин өөрөө удирдаж явуулсан бөгөөд шинэ технологи, тоног төхөөрөмж, хууль, механизм, мэргэжилтнүүдийг бэлтгэн танилцуулах замаар үндэсний аюулгүй байдлыг хангах нөөц чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн. Үндэсний аюулгүй байдал гэдэгт гадаад болоод дотоод орчны аюулгүй байдал бүгд багтах бөгөөд үүнд улс төр, эдийн засаг, газар нутаг, нийгэм, интернет орчны аюулгүй байдал багтаж байгаа юм.
Тэр дундаа цахим орчин дахь аливаа халдлагаас сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглах замаар аюулгүй байдлыг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болголоо. Мөн тэрбээр “Дэлхий ертөнц геполитикийн олон туйлт байдал, эдийн засгийн даяаршил, олон улсын харилцаанд гарч байгаа ардчилсан үзэл баримтлалын гэрч болж байна. Гэвч Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгүүдийг илүү шударга, хариуцлагатай шинэ дүрэм журмаар удирдан чиглүүлэхэд үргэлжлүүлэн анхаарах болно” гэсэн юм. Мөн олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж байсан Хятадын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх стратегийн үндсэн чиг шугам өөрчлөгдөхгүй гэлээ.
| БНХАУ үндэсний аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж байна | ||
| Үзсэн: 2016 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.