Шууд Chart

Трампын шийдвэрийг эсэргүүцэж "хүн хана" босголоо

2017-02-18 17:38:27

Мексикийн хойд хил дагуу орших Сьюдад Хуарес хотын олон зуун иргэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр улсын хооронд хана барих шийдвэрийг эсэргүүцэж, “хүн хана” босгосон байна. Тодруулбал, Сьюдад Хуарес болон Эл Пасо хотыг зааглан урсах Рио Гранде голын эрэг дээр цугласан олон зуун хүн тод өнгийн хувцас өмсөж, гартаа олон өнгийн алчуур барин, хөрш хотынхоо иргэд рүү гар даллан мэндчилжээ.

Энэ нь хүмүүсийг тусгаарлах хүйтэн төмөр, бетон хананаас илүү дээр буюу тэднийг нэгтгэх нөхөрсөг, хүмүүнлэг хана болохыг зохион байгуулагчид нь тайлбарлаж байна. Тэд энэ үйлдлээрээ шашин шүтлэг, арьс өнгө, яс үндсээр нь хүмүүсийг ялган зааглахгүй байж, хамтдаа оршин тогтнохыг бэлгэдсэн утга санаа илэрхийлэхийг зорьжээ.

Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Америк хоёрыг зааглах бетон ханыг хил дээр барихаар төлөвлөж байгааг нь эрс эсэргүүцэж байна. Дональд Трамп энэ ханыг барих зардлыг Мексикийн талаас бүрэн гаргуулахыг шаардаж байгаа ч Мексикийн эрх баригчид тийм зүйл болохгүй гэдгийг хатуу сануулж буй. Үүнээс үүдэн тус улсын Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа ч цуцлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын шийдвэрийг эсэргүүцэж "хүн хана" босголоо   
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй