Шууд Chart

Номхон далайн маш хүчтэй шуурга Калифорни мужийг дайран өнгөрч байна

2017-02-18 18:00:00

Өчигдрөөс эхлэн Номхон далайн маш хүчтэй шуурга Калифорни мужийн өмнөд болон төвийн нутгийг дайран өнгөрч байна. Энэ үеэр усархаг аадар бороо орж, салхины эрч ширүүсэн, улмаар ургаа мод булгарч, цахилгаан эрчим хүчний шонгууд унан, зарим тээврийн хэрэгсэл замаасаа гарч онхолдсон байна.

Иймд зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Энэ бүс нутагт сүүлийн таван жил гантай байснаас үүдэн агаарын урсгалын нөлөөгөөр сүүлийн арван жилд тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл болохыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.

Шуурганы үеэр хур тунадасны хэмжээ 5-10 см-т хүрч, улмаар хөрсний гулгалт үүсэх аюултайг сануулж байна. Мөн цаг уурын энэхүү таагүй үзэгдлийн улмаас мужийн хэд хэдэн хотын нисэх онгоцны буудалд олон арван нислэг цуцлагджээ.

Тухайлбал, Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудал 300 гаруй нислэгээ цуцалсан байна. Мөн Номхон далайн эргийн амралтын газрууд болон ойролцоох хурдны замыг хаажээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үерийн усанд боогдсон иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Номхон далайн маш хүчтэй шуурга Калифорни мужийг дайран өнгөрч байна   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй