Нийт 300 метр өндөр Эйфелийн цамхаг нь 1930 он хүртэл Францын төдийгүй дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байсан. Өдгөө 128 жилийн босгыг даваад байгаа энэхүү гайхамшигт цамхгийг хамгаалсан шилэн хаалтыг бариж босгохоор болсон байна. Хамгаалалтын хана барих төслийг өнгөрөгч 1 дүгээр сард Франц улсын засгийн газар баталж, энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж 20 мянган америк долларын гэрээг байгуулаад байгаа юм.
Цамхагийг гадны хүчин зүйлээс хамгаалан барихаар төлөвлөөд байгаа шилэн хаалт нь сум нэвтэрдэггүй материал ашиглан хийх бөгөөд 2,5 метрийн өндөртэй байх аж. Харин энэ явдалд, олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна. Учир нь хамгаалалттай шил байсан байгаагүй террорист халдлага нүүрлэсээр байна гэж иргэд үзэж байгаа гэнэ. Харин Парис хотын засаг даргын орлогч Жен Франциос Мартин энэхүү хаалтыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Хэдийгээр шилэн хаалт хийх гэж байгаа нь олны дургүйцлийг хүргэж байгаа ч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хийх учраас, ямар ч хамгаалалтгүй мэт харагдахад болно хэмээн хотын удирдлагын зүгээс үзэж байна. Парис хотын хувьд 2015 оноос хойш одоог хүртэл террорист халдлагын уршгаар 200 гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт ислам шашинтай 16 настай охин болон түүний найз залуу хамтран жуулчдыг Эйфелийн цамхагийг үзэж сонирхож байх үеэр дэлбэлэх зорилгоор тэсрэх бөмбөг хийж байхад нь цаг алдалгүй баривчилжээ. Энэ мэтчилэн террорист халдлага гарч байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү шилэн хаалт босгох хэрэгтэй болоод байгаа юм байна. Хэдийгээр террорист халдлага удаа дараа гарч байгаа хэдий ч жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байна.
| Эйфелийн цамхагийг шилэн хаалтаар хамгаална | ||
| Үзсэн: 1531 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.