Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц бол Франц, Герман, Их Британи, Испани улсуудын хамтарсан Эйрбус компанийн А380 онгоц байдаг. Хамгийн анхны нислэгээ 2005 онд хийснээс хойш дэлхий даяар 153 ширхгийг үйлдвэрлэж, одоогоор олон улсын агаарын тээвэрт ашигласаар байна. Харин хамгийн анхны туршилтын нислэг үйлдэж байсан А380 онгоцыг Франц улсын агаарын болон сансрын хөлөг онгоцны музейд үзмэр болгохоор шийдвэрлэжээ.
Уг онгоц сүүлчийн нислэгээ удахгүй үйлдэх бөгөөд үүний дараа тус музейд байрлуулан тавих юм. Харин А380 онгоцыг олон нийтэд дэлгэн харуулахын тулд, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж, ирэх 2018 оноос олны хүртээл болгох гэнэ. А380 онгоцыг 30 гаруй жилийн туршилт судалгаан дээр үндэслэн бүтээсэн бол орчин үед, уг онгоцны дараагийн шинэ загварууд гарч, олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа.
А380 онгоцны тухайд, үндсэн зорчигчийн тоо 555 боловч, нийт 853 хүртэлх зорчигчийн суудалтай байх боломжтой гурван ангилалтай, зорчигчийн 2 тавцантай, дунджаар 900 км цагийн хурдтайгаар, тасралтгүй 15700 км хүртэл нисэх чадвартай, 4 тийрэлтэт хөдөлгүүртэй үйлдвэрлэгдсэн нь дэлхийн улс орнуудын агаарын компаниудын дунд алдартай болсон юм.
Түүнчлэн, зорчигч нислэг үйлдэгдэж байхад чөлөөтэй алхах, хурал цуглаан болон ресторанд ч үйлчлүүлэх боломжтой асар том хэмжээтэй агаарын хөлөг юм. Энэхүү онгоцыг 2018 онд Ле Буржийн музейд тавьж үзмэр болгох гэж байгаад музейн Удирдлагууд баяртай байгаагаа хэлж байна.





| Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц музейн үзмэр болно | ||
| Үзсэн: 2547 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.