Шууд Chart

Эртний Помпей хотын дурсгалд зориулсан музей...

2017-02-19 15:28:05

Итали улсын Визуви галт уулын дэлбэрэлтийн улмаас устаж үгүй болсон эртний Ромын Помпей хотын дурсгалд зориулсан музей өнгөрөгч оны 5 дугаар сард нээлтээ хийжээ. Манай эрины 79 онд сүйрсэн Помпей хотын хувьд, галт уулын үнсэнд дарагдсан тул өөрийн бүрэн бүтэн байдлыг сайтар хадгалж чадсан байна. Энэ музейд Помпей хотыг сүйрэхээс өмнөх байдлыг орчин үеийн 3D технологи ашиглан харуулах боломжтой нь олны анхаарлыг татаж байна.

Түүнээс гадна, музейг үзэхээр сонирхогчид галт уулын дэлбэрэлтийн үеэр үүссэн байгалийн гамшигт үзэгдлийг хажууд нь байгаа мэт харах боломжийг олгож байгаа юм. Мөн 1870 онд хотыг олж, археологийн малтлага хийж эхэлсэн үеэс эхлэн олдсон олон арван үзмэрүүдийг үзэж сонирхох боломжийг олгох болно. Энэхүү музей нь эртний түүхтэй ч 1943 онд дэлхийн 2 дугаар дайны үеэр холбоотны хүчин Италийг бөмбөгдөх үеэр устаж байсан бөгөөд, 1948 онд судлаач Амедиа Майури ихээхэн хичээл зүтгэл гаргаж байж дахин нээж байсан юм байна.

Гэхдээ 1980 онд болсон газар хөдлөлтийн улмаас дахин хаагдаж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрөгч 2016 онд энэ алдарт музей илүү баялаг бүтээлүүдээ дэлгэн дахин нээгдсэн юм. Байгалийн гамшгийн улмаас устан үгүй болсон Помпей хот нь эртний Ромын хамгийн хөгжингүй хотуудын нэг байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эртний Помпей хотын дурсгалд зориулсан музей...  
Үзсэн: 2729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй