Шууд Chart

Малайзын цагдаагийн газар Умард Солонгосын 4 иргэнийг эрэн сурвалжилж байна

2017-02-20 14:31:11

Малайзын цагдаагийн газар Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Чен Намын амь насанд халдсан хэрэгтэй холбоотой байж болзошгүй Умард Солонгосын 4 сэжигтнийг хэн болохыг таньж, эрэн сурвалжилж байгаагаа мэдэгджээ.

Ким Чен Нам нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр гадны нөлөөтэй амь насаа алдсан гэж Малайзын цагдаагийн газраас мэдэгдсэн юм. Одоогоор Малайзын цагдаагийн газар энэ хэрэгтэй холбогдуулж Индонези, Вьетнамын хоёр иргэн, Умард Солонгосын нэг иргэнийг сэжиглэн саатуулаад буй юм байна.

Малайзын цагдаагийн газраас энэ хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байгаа Умард Солонгосын 30-40 насны дөрвөн эрэгтэй нь энэ сарын 6-нд буюу хохирогч Ким Чен Намтай нэг өдөр Куала-Лумпурт очиж, түүнийг амь насаа алддаг өдөр Малайзаас явсан юм байна. Малайзын орон нутгийн хэвлэлүүд дээрх дөрвөн сэжигтэн аль хэдийнэ эх орондоо очсон гэж Цагдаагийн газрын мэдээллийг иш татсан байна.

Мөн дөрвөн сэжигтэн эх орондоо шууд очоогүй, Дубай болон өөр нэг хотоор дамжиж, дөрөв хоногийн дараа Пхеньянд очсон тухай Куала-Лумпурын хэвлэлүүдэд мэдээлжээ. Эдгээр сэжигтнүүдийг баривчлаагүй байгаа учир Малайзын цагдаагийн газар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэлтэй байгаа тухай ч тус улсын хэвлэлүүд онцолжээ.

Одоогоор олон улсын хүрээнд энэ хэрэгт Умард Солонгосын тагнуулын тусгай ажилтнууд оролцоотой байх магадлалтай гэсэн сэжиг давамгай байгааг Японы "NHK" агентлаг мэдээлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайзын цагдаагийн газар Умард Солонгосын 4 иргэнийг эрэн сурвалжилж байна   
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй