Шууд Chart

Ирак Мосул хотын баруун бүсийг чөлөөлөхөөр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэв

2017-02-20 14:47:07

Иракийн арми улсынхаа хоёр дахь том хот Мосулын баруун бүсийг "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс чөлөөлөхөөр хуурай замын цэргийн ажиллагааг өчигдөр эхлүүлсэн байна. Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль Абади төрийн телевизээр дамжуулан зэвсэгт хүчнийхэн нь Мосул хотын баруун бүсийг алан хядагчдаас чөлөөлөхөөр цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухайг албан ёсоор мэдэгджээ.

АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвсэл агаарын цохилтоор Иракийн хуурай замын цэргийг дэмжин уг ажиллагаанд оролцож, улмаар Мосул хотын захын хоёр тосгоныг чөлөөлсөн тухай Иракийн зэвсэгт хүчнээс мэдээлжээ. Мосул нь "Исламын улс" бүлэглэлийн гол бэхлэлт болоод байгаа юм. Иракийн арми өнгөрсөн сард Мосул хотын зүүн бүсийг алан хядагчдаас чөлөөлсөн. Гэвч Иракийн армийнхан алан хядагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа учир Тигр мөрний баруун эрэг дэх тус бүс рүү давшилт хийх боломжгүй байсан гэж эрх баригчид нь мэдэгджээ.

Иракийн арми хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлснээр Ирак улсад үүрлэсэн "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа шийдвэрлэх үед ирлээ гэж олон улс харж байна. Гэхдээ "Исламын улс" бүлэглэл Мосул хотын баруун бүсэд бүслэгдсэн 750 гаруй мянган энгийн иргэнийг "амьд зэвсэг" болгон ашиглах вий гэж олон улсын хүрээнд мөн болгоомжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирак Мосул хотын баруун бүсийг чөлөөлөхөөр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэв   
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй