Бээжин хотын эрх баригчид 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаа тухай Хятадын олон улсын радио уламжиллаа.
Эндээс ирж байгаа мэдээгээр БНХАУ-ын нийслэлд 2017 онд хог хаягдал шатаах зургаан үйлдвэрийг ашиглалтад оруулах бөгөөд эдгээрт хог хаягдлаас эрчим хүч, метан болон этанол гаргаж авах юм байна.
2020 онд Бээжинд өдөр бүр 30 мянган тонн хог хаягдлыг эрчим хүч гаргахад ашиглана. Үүний 24 мянган тонн хогийг дээрх зургаан үйлдвэрт шатааж эрчим хүч гаргаж авна. Харин үлдсэн зургаан мянган тонн хогийг дахин боловсруулж этанол болон метан гаргаж авах юм байна.
| Бээжин 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хангамжид ашиглана | ||
| Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.